Saturday, May 6, 2017

Гэрийн нөхцөлд өвөрмөц хумсны будаг хийх 5 арга

Бид та бүхэндээ гар доорх материалууд ашиглан гэрийн нөхцөлд хумсны будаг хийх аргыг танилцуулж байна.

1. Бэх ашиглан хумсны будаг хийх 

Хэрвээ танд байгаа хумсны будагны өнгө нь танд таалагдахгүй байгаа бол будган дээрээ бага зэргийн бэх (чернил) хий.

Бэхийг бичиг хэргийн дэлгүүрээс худалдан авч болно. Эсвэл жирийн бал, үзгэн балны бэх ашиглаж болно. Гол нь хэтрүүлж болохгүй.   


2. Матте будаг 
Цардуулны тусламжтайгаар 
Эрдэнэшишийн цардуул энгийн гялгар будгийг матте гадаргуутай болгохоос гадна илүү цайвар өнгөтэй болгож өгдөг. 4-5 дусал будгийг бага зэргийн цардуултай холино. Уг холимгоо хумсан дээрээ түрхэх ба хатсаны дараа будаг матте гадаргуутай болно.


Энгэсэг (пудр) эсвэл матте тенийн тусламжтайгаар 
Та хумсны будган дээрээ нунтаг пудр эсвэл матте тень нэмээд хумсны будгаа матте болгож болно. Пудр эсвэл нүдний теньтэйгээ хамт хэдэн ширхэг төмөр шаариг нэмж болно. 
Ингэснээр хооронд нь холиход илүү амар байх болно. Цайвар өнгийн нунтаг пудрийг өнгөгүй будагтай хольсноор та цагаан өнгөтэй матте будаг гаргаж авах болно.   

3. Гялалзсан эсвэл мөнгөлөг будаг 
Хэрвээ та хумсаа гялалзуулахыг хүсэж байвал будган дээрээ саа нэмж эсвэл хумсаа будсаны дараа бүрэн хатахаас нь өмнө дээр нь саа цацаж өгч болно. Маникюраа өвөрмөц болгохын тулд хумсныхаа зөвхөн үзүүрт нь саа түрхээрэй.
Хумсаа мөнгөлөг өнгөтэй болгохын тулд нүдний тень ашиглаж болно. Нүдний тениэ эхлээд жижиглэж, нунтаглана. Хатуу зүйлээр дарж нунтаг болгоно. Хэдий чинээ нунтаг, жижиг ширхэгтэй байна төдий чинээ хумсны будалт жигд болох болно. Дараа нь нунтагласан тениэ хумсны будган дээрээ нэмнэ.
Яг тень шигээ өнгө гаргаж авахын тулд нүдний тениэ өнгөгүй будагтай холих хэрэгтэй. Ашигласан нүдний тениэрээ нүдээ будвал төгс хослох болно.
Хэрвээ танд нүднийхээ тенийг нунтаглах хайран санагдаж байгаа бол тень түрхдэг багсаараа бага зэргийн чийгтэй хумсан дээрээ тениэ түрхээрэй. Нунтаг тень ашигласан ч болно. Хумсаа будсаны дараа өнгөгүй лак юмуу бэхжүүлэгч түрхэхээ мартав аа.

4. Хуучин будагнуудаа ашиглан шинэ будаг бүтээх 
Хоёр эсвэл хоорондоо зохицох хэд хэдэн будаг сонгоод бүгдийг нь нэг саванд нийлүүлнэ. Хэрвээ шаардлагатай бол хумсны ацетон нэмж болно. Будагны холимгоо сайтар сэгсрэхэд л шинэ будаг бэлэн болно.
Хэрвээ уусгалттай, ойролцоо өнгийн хумсны будагнууд сонгож аваад нэг саванд хийх юм бол омбре будаг гарч ирнэ.

5. Гэрэлтдэг хумсны будаг 
Акрилэн будагны тусламжтайгаар Хэрвээ хумсны будаг, фосфортдог акрилэн будаг хоёрыг холиод хумсаа будах юм бол таны хумс харанхуйд гэрэлтэх болно. Түүнчлэн тусгай үзгэн балны гэрэлтдэг бэх ашиглаж болно.


Будгаа өнгөгүй лактай холивол илүү үр дүнтэй ба хэрвээ хүсвэл будалтын төгсгөлд хумсан дээрээ өнгөгүй лакаа түрхэж болно. Түүнчлэн цагаан өнгийн хумсны будгийг ч ашиглаж болно. 
Гэрэлтдэг савааны тусламжтайгаар 
Танд гэрэлтдэг саваа, дундуур хумсны будаг хэрэг болно. Хэрвээ та ямар нэгэн тод өнгийн хумсны будаг ашиглаж байгаа бол будагны өнгө, гэрэлтдэг савааны өнгө 2 зохицож буй эсэхийг анхаараарай. Хайчаар савааны нэг үзүүрийг хайчлах ба хайчилсан үзүүрээ хумсны будган дотроо хийгээд гэрэлтдэг шингэнийг будаг руугаа юүлнэ. Бэлэн болсон холимгоо таглаад сайтар сэгсэрнэ.
Гэрэлтдэг саваа ашигласан тохиолдолд хумс хэдэн цаг л гэрэлтэх болно гэдгийг санаарай. Хумсаа өнгөгүй лакаар будаж, бэхжүүлэхээ мартаж болохгүй шүү.












20-30 насанд арьсаа хэрхэн арчлах вэ?

Ихэнх охид нүүрээ 10-15 настайгаасаа эхлэн будаж эхэлдэг. Нууцаар, албар ёсоор гэх мэт… Гэхдээ эцэг эх эсвэл сургуулийнх нь хэр чанд хатуугаас бас хамаарна л даа. 20 насандаа бараг л бүгд нүд, уруулаа будаж хэвшсэн, зарим нь бүр урууландаа силикон шахуулаад эсвэл тариа хийлгээд амжсан байдаг (яг үнэндээ урууландаа хэт эрт мэс хүргэх дэмий байдаг. Учир нь хүний царай төрх 25 нас хүртэл өөрчлөгдсөөр байдаг). Ерөнхийд нь дүгнэвэл 20 нас гэдэг бол будаг шунхыг унтдаг цагаасаа ч их хугацаагаар нүүрэн дээрээ байлгадаг үе. Тиймээс энэ үеэс (20 наснаас) л арьсаа сайн арчилж эхлэх хэрэгтэй. Дараах хэдэн энгийн дүрмийг мартаж болохгүй. Будгаа арилгахгүйгээр унтаж болохгүй. Сэрэнгүүтээ ус ууж хэвших. Гэхдээ үүнээс гадна арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй шаардлагатай.

1. Чийгшүүлэх 
Чийгшүүлэгч тос хэрэглэ. Гэхдээ хөгшрөлтийн эсрэг тос биш шүү! 30 нас хүртэл, арьсанд гагцхүү чийгшил л хэрэгтэй. Байгалийн түүхий эд, найрлага бүхий тоснуудыг сонгож байгаарай. Бага зэрэг үнэтэй тос байсан ч хамаагүй, хамгийн гол нь чанартай тос л хэрэглээрэй. Хожим уг хөрөнгө оруулалтын үр шим нь идэр насанд тань гарах болно.

2. Нүд 
Нүүрний тосноос гадна зовхины тос хэрэглэж бай. Нүдний доод талын арьс хамгийн эмзэг учраас хамгийн түрүүнд үрчлээтэх хандлагатай байдаг. Цагаасаа өмнө хөгшрөхгүйн тулд нүдний доод талын арьсыг сайн чийгшүүлж бай. Нүдний доод талын ясан дээр тосоо түрхэж бай (зовхин дээрээ түрхэж болохгүй шүү. Эс бөгөөс зовхи хавагнана). 
3. Тоник болон спирт агуулаагүй угаагч 
Спирт арьсанд сөргөөр нөлөөлдөг. Арьс улайх, хогжруутах зэрэг нь спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүн юм.  Арьсаа арчилж чаддаггүй юмаа гэхэд ядаж нэмэлт стрессэнд оруулахгүй байх хэрэгтэй. Тиймээс худалдан авах гэж байгаа, хэрэглэх гэж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагыг нь анхааралтай уншиж байгаарай! 
4. Маск
Тоснууд заримдаа гүн чийгшил өгч чаддаггүй. Тиймээс маскийг мартаж болохгүй. Хувийн туршлагаас үзвэл эмгэн хумстай маск их үр дүнтэй байдаг. Одоогоор миний хувьд эмгэн хумстай маск нь арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг хамгийн сайн маск. Гэхдээ хүн бүрт арьсанд нь таардаг болон таардаггүй бүтээгдэхүүнүүд байдаг гэдгийг мартаж болохгүй. 
5. SPF – Нарны тос 
Нарнаас Д витамин авдаг боловч хэтэрхий урт хугацаанд наранд байх нь арьсыг хурдан хөгшрүүлдэг. Тиймээс зуны цагт нарны тос хэрэглэж байгаарай. Нүүр болон биеийн бусад ил гарсан хэсгүүд дээрээ нарны тос түрхээрэй.

6. Гуужуулагч 
Зөөлөн гуужуулагч ч бас илүүдэхгүй ээ. Гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулдаг ба энэ нь тос арьсны гүнд шингэж, үйлчилгээгээ сайн үзүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Гуужуулагчийг долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд л хангалттай. 
7. Тос 
Хүмүүс эрт дээр үеэс эхлэн чидун жимсний тосыг (оливийн тос) бүх биендээ түрхдэг байжээ. Үр дүнтэй, ашиг тустай болоод л  ийм удаан хугацааны туршид энэ тосыг хэрэглэж ирсэн байх. Чидун жимсний тос арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг ажээ. 1-2 долоо хоногт 1 удаа арьсандаа чидун жимсний тос түрхэж хэвшээрэй. Арьс тань зөөлөн, торгомсог болох болно.





Эмэгтэй хүний залуу төрх, гоо сайхны гормон болох эстроген ямар хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг вэ?


Эмэгтэй хүн бүр дур булаам харагдахыг хүсдэг. Гоо сайхан хүний дотроос эхлэх тул юуны түрүүнд эрүүл байх ёстой. Эмэгтэй хүний эрүүл мэндэд гормон маш чухал үүрэгтэй. 
Эдгээр гормонуудаас дурдвал “эстроген”-ийг хэлэх байх. Эрэгтэй хүнд ч бас байх хэдий ч эмэгтэй хүний хувьд илүү чухал ажээ. 
Эстроген нь эмэгтэйчүүдийн хүүхэд тээх үүргийг гүйцэтгэдэг юм. 

Эстроген – хоёр хэсгээс бүрдэх үг: oistros — үгээр илэрхийлшгүй хүсэл, genes – дуудах. Махчилбал – амьд (тод томруун)+төрөлт. 
Өөрөөр хэлбэл сексийн гормон гэж ойлгож болно. Эмэгтэй хүний булбарай бие, сэтгэл гижигдэх эмэгтэй хүний инээмсэглэл энэ л гормоноос хамааралтай гэж эрдэмтэд үзэх ажээ. 

Эстрогенийн дутагдал дараах байдалд хүргэнэ: 

  • Депресс, сэтгэл санаа тогтворгүй байх 
  • Жин нэмэх 
  • Хурдан ядрах 
  • Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх 
  • Өөрийгөө хайхрахгүй болох, гадна төрхөндөө анхаарал хандуулахгүй болох 
  • Сексийн амьдралд сонирхолгүй болох 

Уг гормоныг мөн залуу насны гормон гэдэг. Эмэгтэй хүн өөрийгөө залуугаараа бодож сэтгэл татам байхад насны тоо огт хамаагүй байдаг. 
Дээр дурдсан шинж тэмдгээр өөрийнхөө эстрогенийн хэмжээг тодорхойлж болохгүй. Магадгүй депресс, ядаргаа нь өөр өвчний шинж тэмдэг ч байж болно. Гормоны хэмжээг зөвхөн шинжилгээ өгч байж л тодорхойлно. Шинжилгээний хариуг үндэслэн эмч гормоны эмчилгээ хийх эсэхээ шийднэ. Химийн гаралтай гормон нь хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бол ургамлын гаралтай гормон буюу фитоэстроген нь аажим, сөрөг нөлөөгүйгээр үйлчилдэг болохыг эрдэмтэд нэгэнт тогтоожээ. 
Химийн гаралтай гормоны эмчилгээний явцад эмэгтэй хүн өөрөө гормон ялгаруулах чадвараа алдах магадлал өндөр байдаг. Хэрвээ гормон ялгаруулах чадвараа алдсан бол сэргээх ямар ч боломжгүй.

Фитоэстроген нь аажмаар үр дүнгээ өгөх бөгөөд хүчтэй үйлчилгээ үзүүлэхгүй

Хэрвээ эсрогенийн хэмжээ буурсан гэж үзэж байгаа бол байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр гормоноо нөхөхийг хичээнэ. Жишээ нь төрсний дараа гормоны тэнцвэрт байдал алагддаг бөгөөд фитоэстроген нь гормон нөхөх шилдэг арга болно. Эстрогенийн идэвхжилттэй 3 төрлийн ургамлын гормон байна: изофлавоноид, лигнан болон куместан.

Хүнсэнд агуулагдах эстроген 
Маалингын үр

Ургамлын гормоны агууламжаараа нэгдүгээрт орно (лигнан бүлгийн). Гормоноос гадна эмэгтэй хүний биед сайнаар нөлөөлөх шим тэжээлээр ч баялаг (хаван буулгах, бие эрхтэн цэвэрлэх, антиоксидант). Нунтаг үрийг усанд дэвтээж хэрэглэж болно. Эсвэл кашанд хийж зөгийн балаар амтлан иднэ. Эмчилгээний журмаар өдөрт 2 хоолны халбаганаас хэтрэхгүй. Лигнаны төрлийн ургамлын гормоныг мөн гүнжидийн үр, наранцэцгийн үрээс авч болно.

Буурцаг 

Ногоон вандуй, шош, нут зэрэгт изофлавоноид ихээр агуулагддаг. Сэвэгзарам – эмэгтэй хүний хувьд шилдэг хүнс болно: уургийн агууламж өндөр. 15-20 минутын дотор болох бөгөөд депресс тайлахад нөлөөлдөг байна. 

Кофе 

Өдөрт 500 мл кофе хэрэглэдэг бүсгүйчүүдийн дунд судалгаа хийхэд 90%-д нь эстрогенийн хэмжээ 70%-иар хэтэрсэн байжээ. Эстрогенийн хэмжээ хэтрэх нь илүүдэл жинд хүргэж гэдэс орчмоор таргалуулдаг байна. Тийм учраас та кофенд дурлагч бөгөөд турахыг хүсэж байгаа бол таны хийх ёстой хамгийн эхний 
зүйл бол кофеноос гарах. 

 Чангаанз

Лигнаны агууламж өндөртэй жимс. Шинэхэн эсвэл хатаасныг ч идэж болно. Урт наслалтаараа алдартай хунзагийн ард түмэн жилийн турш хүнсэндээ чангаанз хэрэглэдэг байна. Ургамлын гормон нь мөн амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ч бий. Одоогоор гормоны хэмжээг тогтворжуулахын тулд амьтны гаралтай хоол хүнсийг хэрэглэх нь зөв эсэх тал дээр эмч нар санал зөрөлдөөд байгаа ажээ. 
Эстроген нь мөн дараах ургамлуудад агуулагддаг: 
  • Хүн орхоодойн үндэс 
  • Мугвааг 
  • Зөрөг цэцэг 
  • Аарниг 
  • Алтан товч цэцэг 
  • Далдуу мод 
  • Амуу соёолжийн үндэс