Сонирхолтой

Дэлхийн тухай сонирхолтой, бас ховор баримтууд Амьд явах хугацаандаа бид маш олон зүйлийг таньж мэддэг. Гэвч нэг хүн нэг насандаа Дэлхийн бүх сонирхолтой баримт, мэдлэгүүдийг өөрийн болгож амждаггүй нь харамсалтай. Тэгвэл таны ганц олдох амьдралд мэдлэгийг тань нэмэх маш сонирхолтой, бас зарим талаараа хөгжилтэй баримтуудыг хүргэж байна. Хамгийн олон шалтгаанаар, хамгийн олон удаа шүүхэд хандаж байсан хүнийг Гиннесийн рекордын номонд бүртгэсэн байна. Гэтэл нөгөө эр Гиннесийн номыг өөрийнх нь “амжилтыг” бүртгэснээс нь болж шүүхэд өгөхийг оролдож байжээ. Модны насыг тоолдогтой яг ижилхэн аргаар загасны насыг тогтоодог байна. Загасны хайлсан дээр модтой адилхан амьдарсан жилийг нь харуулах цагаригууд үүсдэг ажээ.


 

No comments:

Post a Comment